Бээжингийн цагаар аравдугаар сарын 1-нд Израиль Ливаны өмнөд хэсэгт хуурай замын цэргийн ажиллагаа явуулсан. 2-ны үүрээр Иран Израилийн эх газарт цэргийн цохилт өглөө. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна вэ? гэж сэтгүүлч асуув.
Үүнд хэвлэлийн төлөөлөгч, Хятад улс Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдалд гүнээ сэтгэл түгшиж байна. Ливаны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг халдлага хийж, зөрчлийг хурцдуулж, мөргөлдөөнийг өргөжүүлэхийг Хятад улс эсэргүүцэж байна. Нөхцөл байдал цаашид хурцдахаас зайлсхийхийн тулд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа нөлөө бүхий орнуудад уриалж байна. Газад гал зогсоох талаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Ойрхи Дорнодын энэ удаагийн замбараагүй байдлыг үүсгэхэд хүргэсэн бөгөөд талууд Газын зурваст иж бүрэн, урт хугацааны гал зогсоохыг аль болох хурдан хэрэгжүүлэх ёстой гэж Хятад улс үзэж байна.