Израилийн батлан хамгаалахын арми болон үндэсний аюулгүй байдлын ерөнхий алба \Син Бет\ 17-ны орой хамтарсан мэдэгдэл нийтэлж, Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-ын удирдагч Яхья Синвар Газын зурваст Израилийн цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэж мэдэгдэв.
Мэдэгдэлд, Яхья Синвар 16-ны өдөр Газын зурвасын өмнөд хэсэгт Израилийн армийн явуулсан цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан. Синвар өнгөрсөн оны 10-р сарын 7-нд Израилийн эсрэг ХАМАС-ын зэвсэгт хүчний цэргийн ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлсэн бөгөөд Израилийн олон удирдах албаны хүнийг хөнөөж, баривчилж байжээ.
Энэ оны долдугаар сарын 31-нд ХАМАС-ын улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хание Ираны нийслэл Тегеранд алагдсан юм. ХАМАС наймдугаар сарын 6-нд мэдэгдэл гаргаж, Ханиаг орлон Синварыг ХАМАС-ын Улс төрийн товчооны удирдагчаар ажиллуулсан юм.