Есдүгээр сарын 27-нд 2024 оны Хятадын Күнзийн олон улсын соёлын наадам Шаньдун мужийн Чюйфу хотод нээлтээ хийлээ. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шулэй оролцож, нээлтийг зарлав.
Күнзийн үндэслэсэн Күнзийн сургаал, түүн дээр үндэслэсэн Күнзийн үзэл санаа нь Хятадын хөгжилд гүн нөлөөлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэсэн гэж Хятад болон гадаадын зочид төлөөлөгчид үзэж байна. Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэх, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг гүнзгийрүүлэх үр дүнтэй зууч болсны хувьд Күнзийн соёлын наадам нь дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээг ахиулах, улс орнуудын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.
2024 оны Хятадын олон улсын Күнзийн соёлын наадмыг "Яриа хэлэлцээ өрнүүлж, соёл иргэншлийн харилцан суралцахуй" уриан дор Шаньдун мужийн Ардын захиргаа, Соёл, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-гийн Хятадын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна.