Ливан дахь НҮБ-ын түр хүчин /UNIFIL/ 10-р сарын 13-нд мэдэгдэл нийтэлж, тухайн нутгийн цагаар мөн өдрийн үүрийн 4 цаг 30 минутын үеэр Израилийн батлан хамгаалахын армийн хоёр танк Ламиа дахь НҮБ-ын Ливан дахь түр хүчний байрлалын хаалгыг эвдэж хүчээр дайран орж, 45 минутын турш дотор нь байлцсан байна. Израилийн батлан хамгаалах хүчний энэхүү хүнийг цочирдуулам халдлагын хэрэгтээ тайлбар хийхийг Ливан дахь НҮБ-ын түр хүчин хатуу шаарджээ.
Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, НҮБ-ын ажилтнууд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, улмаар НҮБ-ын байрлаж буй байрлалын халдашгүй дархан байдлыг ямар цаг үед ч гэсэн хүндэтгэн үзэхийг Израилийн батлан хамгаалах хүчин, бүхий л цэргийн хүчинд дөрөв дэх удаагаа сэрэмжлүүлж байна. Энхийг сахиулагч руу санаатай дайралт хийх нь олон улсын хүмүүнлэгийн хууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1701-р тоот тогтоолыг ноцтой зөрчсөн үйлдэл юм гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, Ливан, Израилийн мөргөлдөөн шат ахиснаас хойш Ливан дахь НҮБ-ын түр хүчний 5 энхийг сахиулагч шархадал аваад байна. Уг хүчинд энхийг сахиулагч хүчин илгээж буй 40 орон энэ сарын 12-нд хамтарсан мэдэгдэл нийтэлж, Ливан дахь НҮБ-ын түр хүчний энхийг сахиулагч руу хийсэн халдлагыг эрс буруушаасан байна.