10-р сарын 30-ны өдөр, Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн хурлыг даргалжээ.
Канадын айр компани Хятад руу шууд нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаад холбогдуулж сэтгүүлч асуужээ.
Линь Жянь хариулахдаа, “Энэ асуудалтай холбоотой нарийн мэдээллийг холбогдох албад руу хандаж тодруулж болно. Хятад улс Канадтай харилцаагаа хөгжүүлэх байр сууриа тууштай, тодорхой байлгаж ирсэн. Бид Канадын энэхүү алхмыг өндөр үнэлж байгаа бөгөөд хоёр улсын иргэдийн хэвийн харилцаа, зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлд Канад үргэлжлүүлэн анхаарал хандуулна гэж найдаж байна” гэжээ.