Ши Жиньпин: Та бүхэнтэй нөхөрлөлийн талаар ярилцахаар цуглаж байгаадаа маш их баяртай байна
2024-10-11 20:09:44
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 11-ний үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадын олон улсын найрамдлын хурал буюу Хятадын ард түмний гадаадтай найрсаг харилцах нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй гадаадын зочидтой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ: "Өнөөдөр Хятадын уламжлалт баяр болох билгийн тоололын "Хос ес" буюу ахмадын баяр тохиож байна. Энэ бол ахмад настнуудаа хүндэтгэх, дахин уулзахыг бэлгэдсэн баяр юм. Та бүхэнтэй уулзаж, найрамдлын тухай ярилцаж байгаадаа маш их баяртай байна. Улс орнуудын харилцаа ард түмний харилцан нөхөрлөлд оршдог. Энд байгаа та бүхэн Хятадтай найрамдалтай байх үйлсийн төлөө урт хугацаагаар зүтгэсээр ирсэн юм, та бүхэн бол Хятадын ард түмний сайн найз, эртний анд юм. Та бүхэн олон мянган бээр замыг туулж, уул, далайг туулж ирсэн нь цөм найрамдлын агуу хэргийн төлөө, ард түмний найрамдлын агуу үйлсийн төлөө юм, би үүнийг маш их үнэлж байна" гэжээ.

Нигерийн Ерөнхийлөгч асан Олесегун Обасанжо хэлэхдээ, “Таны дэвшүүлсэн “Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдалд чухал түлхэц өгч, Хятад улс дэлхийн засаглалын талаар алсын хараа, мэргэн бодлоготой байгааг харуулж, басхүү Хятад улс олон улсын үйл хэрэгт идэвхтэй, хариуцлагатай хандаж буйг харуулж байна" гэжээ.

Тайландын Үндэсний Ассамблейн дарга асан Пхок Чин хэлэхдээ, “Хятад улс ядуурлаас ангижирч, хурдацтай хөгжиж байгаа нь хөгжиж буй олон оронд итгэл найдвар төрүүлж байна" гэжээ.