Өөрийн гэм буруугаа дарж бусдын бие дээрээс өө хайж байна
2024-10-31 20:40:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жан Шяьган 10-р сарын 31-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Сэтгүүлч: Америкийн Батлан хамгаалахын тагнуулын газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн үнэлгээнд Хятад улс хуурай газар, далай, агаар дахь цөмийн зэвсгийн төлөвлөгөөгөө эрчимтэй сайжруулж, өргөжүүлж байна гэж тэмдэглэжээ. Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, олон улсын цөмийн зэвсгийн уралдаан эрчимжиж, 2024 оны 1-р сарын байдлаар дэлхийн нийт цөмийн цэнэгт хошууны тоо 12121-д хүрч, Хятадын цөмийн байлдааны хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдсэн гэжээ. Энэ талаар Хятадын тал ямар байр суурьтай байна?

Жан Шяоган: Цөмийн асуудлаар Америк үргэлж гар чийдэн барьж өөрөөсөө биш бусдын бие дээрээс өө эрж байна. Америк бол дэлхийн хамгийн том цөмийн зэвсэг эзэмшдэг, цөмийн зэвсгийг урьтаж ашиглах бодлого баримталж, бусад улс орнуудыг айлган сүрдүүлж, шантаажилдаг бөгөөд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийн тулд "галаар тоглодог" нь олон улсын стратегийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө учруулсан юм. Америк үндэслэлгүйгээр "Хятадын цөмийн аюул заналхийлэл"-ийг бий болгож, хөөрөгдөж байгаа нь ноёрхлоо хадгалахын тулд цөмийн зэвсэг ашиглах хорон санаагаа нуун дарагдуулах л зорилготой.

Хятад улс сэргийлэлт хамгаалалтын чанартай цөмийн зэвсгийн стратегийг хэрэгжүүлдэг бөгөөд хэзээ ч урьтаж цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн тодорхой амлалт хийж, үндэснийхээ аюулгүй байдлын эрэлт шаардлагын дагуу цөмийн зэвсгийг боломжийн хэр бага эзэмддэг юм. Тэгээд ч энэ талаар аль нэг оронтой уралдах сонирхол алга. Харин ч Америк бусдыг ийм тийм гэж хэлж гүтгэхийн оронд өөрийгөө тольдож, буруугаа залруулан, дэлхийн стратегийн аюулгүйн эрсдэлийг буруулахад тусгай бодит ажил хийхийг бид сануулж байна.