Европын төв банк бодлогын хүүгээ бууруулжээ
2024-10-18 09:53:45
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 17-ны өдөр Европын төв банк гурван гол бодлогын хүүгээ 25 нэгжээр бууруулсан байна. Тодруулбал, Хадгаламжийн механизмын хүү, дахин санхүүжилтийн хүү, шинээр нэмэгдсэн зээлийн хүүгээг 10-р сарын 23-аас эхлэн тусбүр 3.25, 3.4, 3.65 хүртэл буруулахаар шийджээ.

Европын Төв банкны мөнгөний бодлогын хурал 10-р сарын 17-нд Словени улсад болжээ. Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, зээлийн хүүг бууруулах шийдвэр нь инфляцийн нөхцөл байдал, суурь инфляцийн динамик, мөнгөний бодлогын талаарх хамгийн сүүлийн үеийн үнэлгээнд үндэслэн гаргасан гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, инфляц ирэх хэдэн сард өсөх төлөвтэй байна, харин ирэх оны зорилтот түвшиндээ хүртэл буурах болно. Одоогийн тоо баримтаас харахад, мөнгөний бодлого үр дүнтэй үүрэг гүйцэтгэж байгаа ч инфляцийн зорилтот түвшнээс мөн л дээгүүр байна гэжээ.