Европын эдийн засгийн сэргэлт саад бэрхшээлтэй тулгарч байна гэв
2024-10-01 16:02:55
Share
Share this with Close
youtube WeChat

Европын эдийн засгийн сэргэлт саад бэрхшээлтэй тулгарч байна гэж Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард есдүгээр сарын 30-нд Европын парламентын сонсгол хурлын үеэр хэлсэн байна. 

Одоогийн байдлаар, Европын айл өрхийн хэрэглээ буурч, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн хөрөнгө оруулалт багасгаж, орон сууцны хөрөнгө оруулалт буурч, эрэлт хэрэгцээ сул хэвээр байна. Үйлчилгээний салбар өсөлтөө хадгалсаар байгаа ч удаашрах шинжтэй болж, үйлдвэрлэл, барилга байгууламжийн салбарын үйл ажиллагаа сул хэвээр байна гэж Лагард онцлов. Европын Төв банкны хамгийн сүүлийн үеийн төсөөллөөс харахад, 2024 онд евро бүсийн эдийн засаг 0.8 хувь, 2025 он гэхэд 1.3 хувиар өсөх төлөвтэй байна.

Евро бүсийн инфляцийн нөхцөл байдлын талаар Лагард хэлэхдээ, 8-р сард евро бүсийн инфляцийн нийт түвшин 2.2 хувь хүртэл буурч, 9-р сард цаашид буурах төлөвтэй байгаа ч энэ оны 4-р улиралд инфляцийн түвшин дахин нэмэгдэх магадгүй байна. Евро бүсийн инфляцийн түвшин 2024 онд 2.5 хувь, 2025 онд 2.2 хувьтай байх болно гэж Европын Төв банк таамаглаж байна.

Сүүлийн үе Америкийн Холбооны Нөөцийн сан хүүг бууруулсны улмаас бусад төв банкнуудын хүүгийн шийдвэрт нөлөөлсөн байна. Олон улсын санхүүгийн нийгэмлэгийн саяхан хийсэн судалгаагаар, 2021 оноос хойш АНУ-ын хүүгийн өөрчлөлт нь Европын Төв банкны шийдвэр гаргахад хамгийн ихээр нөлөөлж байна. Европын Төв банк Америкийн Холбооны Нөөцөөс үл шалтгаалах шийдвэр гаргасан ч Холбооны нөөцийн хүүгийн зөрүү Евро бүсийн эдийн засагт бодитоор нөлөөлж, еврогийн ханшийг өсгөх, экспортыг бууруулах, эдийн засгийг сулруулах зэрэг эрсдэлүүдийг үүсгэж болзошгүйг шинжээчид онцолж байна.