Дэлхийн хэмжээний судалгаанд оролцогчид "БРИКС-ийн хариу"-г хүлээж байна
2024-10-22 15:37:46
Share
Share this with Close
youtube WeChat

 

Үймээн самуун эрчимжиж, сэргэлт сулрахын хэрээр, дэлхий хаашаа явж байна вэ? БРИКС-ийн орнууд хариултаа өглөө! 2024 оны БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан, Хятадын төв радио телевизийн CGTN суваг дэлхийн сүлжээ хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар, судалгаанд оролцогчдын дийлэнх нь БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь удаашралтай байгаа дэлхийн эдийн засаг болон ээдрээтэй, хүнд ноцтой байгаа дэлхийн засаглалд илүү их хөдөлгөгч хүч сэлбэхийг хүсэн хүлээж буйг харуулжээ.  

БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь шинээр хөгжиж буй зах зээлтэй орнууд болон хөгжиж буй орнуудын хамтын өсөлтийн эрин үед үүссэн юм, олон жилийн хөгжлийн үр дүнд, эдүгээ олон шатлалтай, олон салбартай, бүх талын хамтын ажиллагааны бүтэц болж бүрдсэн байна. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд шинэ хөгжлийн банк байгуулах, онцгой байдлын нөөцийн зохицуулалт хийх зэргээр дамжуулан хөгжлийн үр дүн, хөгжиж буй орнуудад ашиг тусаа өгөх боломжийг ахиулж байна. Энэхүү механизм нь "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын хамтын ажиллагааг дэмжсэн хэмээн судалгаанд оролцогчдын 92.87% нь үзсэн байна. Судалгаанд оролцогчдын 94.2% нь БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын үр нөлөө тасралтгүй өргөжиж байна хэмэн үзэж байна. Шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудаас бүрдсэн олон талт хамтын ажиллагааны механизмын хувьд, БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү их түлхэц өгөх боломжтой хэмээн судалгаанд оролцогчдын 94.1% нь үзжээ.

Энэхүү судалгааг CGTN-ийн англи, испани, араб, франц болон орос хэлний платформ дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 18,961 гадаад сүлжээ хэрэглэгч санал асуулгад оролцож, үзэл бодлоо илэрхийлжээ.