Орон нутгийн цагаар 11-р сарын 15-ны өглөө Лимад болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайландын ерөнхий сайд Петон Тхантай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Тайланд бол ойр дотно, найрсаг хөрш юм. Хоёр тал Хятад Тайландын төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэж, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөн, соёл боловсрол, залуучууд болон хүмүүнлэгийн бусад салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад, Тайландын найрамдлыг ард түмний зүрх сэтгэлд улам гүнзгийрүүлж, үеэс үед уламжлуулах ёстой.
Хятад улс
Тайландтай Ланьцанжян-Меконг, АСЕАН,
БРИКС, АПЕК зэрэг олон талт механизмын
зохицуулалт, харилцаа холбоогоо бэхжүүлж,
АСЕАН болон бүс нутгийн орнуудын эв
нэгдэл, хамтын ажиллагааг хамгаалж, бүс
нутгийн энх тайван, тогтвортой байдал,
хөгжил цэцэглэлтэд нааштай хувь нэмэр
оруулахад бэлэн байна гэжээ.