Хятадын Үндэсний статистикийн газраас саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд Хятадын жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн компаниуд нийтдээ 5 их наяд гаруй юанийн ашиг олж, дээд шинэ технологийн үйлдвэрлэлээр төлөөлөл болгосон шинэ салбаруудын ашиг орлого өндөр үзүүлэлттэй байна.
Энэ оны эхний гурван улиралд өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн салбарын ашиг нь 20 саяас давсан орлоготой аж ахуйн нэгжүүдийн дундаж түвшнээс 9.8 пунктээр илүү байж, үйлдвэрлэлийн салбар нь илүү өндөр чанарын, ухаалаг, ногоон болж, аж ахуйн нэгжүүдийн ашиг олоход чухал түлхэц өгч байна.
Шааньси мужийн нэгэн автомашины үйлдвэр нүүрс тээвэрлэлт, боомт зэрэг зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан цахилгаан хөдөлгүүрт шинэ хэлбэрийн ачааны машинуудыг үйлдвэрлсэнээр борлуулалт нь өмнөх жилээсээ хоёр дахин өссөн байна.
Хэнань мужийн нэгэн үйлдвэрийн албан хариуцлагатан сэтгүүлчид хэлэхдээ, энэ оны хоёрдугаар улирлаас хойш нийт үйлдвэрийнхэн үр ашиг 50 хувиар нэмэгдэж, ашгийн хэмжээ мөн 10 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ нь голцуу компанийн тоног төхөөрөмжийг шинэчилсний үр шимийг хүртсэн. Энэхүү тоног төхөөрөмжийг шинэчилснээр компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үр ашиг, чанарын үзүүлэлт эрс дээшилж, компанийн ашиг орлого өмнөхөөсөө 60 сая юаниар өсжээ.
Ирэх онд ухаалаг болон дижитал өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэхийн тулд 70 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна гэж компанийн албан хариуцлагатан хэлж байлаа.
Үндэсний статистикийн газрын гаргасан мэдээллээс харахад, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийн салбарын ашиг эхний гурван улиралд тогтвортой өссөн бөгөөд энэ нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, хөгжиж буй гадаад худалдааны зах зээлтэй нягт холбоотой юм.
Гуандун мужийн Шүндэ хотын тавилгын үйлдвэрт ажилчид завгүй ажиллаж байна. Олон жилийн түүхтэй хуучин тавилгын компаний хувьд буйдан, орны хэрэгслийн үйлдвэрлэлийн хэмжээ нь жил бүр 350 сая юаньд хүрдэг. Зүүн өмнөд Ази болон Ойрхи Дорнодод тавилгын зах зээл өргөжиж, ашиг тусаа өгч байна.
Мөн шинэ зах зээлийн "ногдол ашиг"-ыг Жэжян мужийн Жинхуа хотод байрладаг компани ч хүртэж байна. Энэ жил Баруун Европ, Хойд Америк руу экспортлохын зэрэгцээ Ойрхи Дорнод, Хойд Африк болон бусад орнуудад зах зээлээ нээж, өдгөө цахилгаан хэрэгсэл, гал тогооны хэрэгслээс гадна дэлхийн олон орны үйлчлүүлэгчдийн захиалга ирэх оны 2-р сар хүртэл үргэлжилж байна.
Нийт экспортын хувьд манай компани эхний гурван улиралд өнгөрсөн оны борлуулалтад хүрч, нийт өсөлтийн хурд 40 орчим хувьтай байна гэж компанийн эзэн танилцууллаа.