“Хүнсний ногооны сагс” худалдааны төвийг нээв
2024-10-30 09:59:37
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 29-нд, Гуанжөү хотод Гуандүн Хонгконг Макаогийн их булангийн бүсийн "Хүнсний ногооны сагс" худалдааны төв болон дэлхийн чанарлаг хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний олон улсын хамтын ажиллагааны нээлтийн ёслол болов. ХТРТ-ийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны нэвтрүүлгийн төвийн "Хөдөө тосгоны сэргэн мандалтын ажиглалтын цэг" Их булангийн бүсийн "Хүнсний ногооны сагс" худалдааны төвд ажлын цэг гаргаж, "Хүсний ногооны сагсаа авцгаая" хөтөлбөрийн эхний бүлэг - "Хятадын хүнсний сайн найрлагыг хайх нь" (Гуандуны бүлэг) сэдэвт олон талт мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ажиллагааг зэрэг эхлүүлэв.

ХТРТ-ийн дэд захирал Шин Бо, Гуандун мужийн захиргааны намын удирдах хэсгийн гишүүн Чэнь Ляншянь, Чяошинь корпорацийн дарга Жөү Зэрүн нар тус арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

△ХТРТ-ийн дэд захирал Шин Бо

Шин Бо хэлсэн үгэндээ, Хятадын төв радио телевиз өндөр чанартай цуврал нэвтрүүлэг хийж, олон улсын хөдөө аж ахуйн яармаг зэрэг гол төслүүдийг бүтээн байгуулж, Хятад маягийн шинэчлэл "хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид"-ын салбар дахь олон олон талыг тод харуулж, дэлхийн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд Хятад улсын мэргэн ухаан, Хятад улсын шийдлийг хангах болно гэв.