Украины байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг талуудад найдаж байна
2024-11-20 18:15:13
Share
Share this with Close
youtube WeChat

11 дүгээр сарын 20-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Оросын Обрянск мужийг Украины арми АНУ-д үйлдвэрлэсэн зургаан ширхэг пуужингаар дайрсан гэж Оросын БХЯ 19-ний өдөр мэдэгдсэнтэй холбогдуулан сурвалжлагч асуулт асуув. 

Хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа: Холбогдох мэдээллийг бид анзаарсан. Өнөөгийн нөхцөл байдалд, бүх талууд тайван, хүлээцтэй байж, стратегийн эрсдэлийг бууруулахын тулд яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар нөхцөл байдлыг намжаахыг хамтдаа ахиулах ёстой. Украины асуудлаарх Хятадын байр суурь ямагт тодорхой байсаар ирсэн. Нөхцөл байдлыг намжаахыг Хятад улс талуудад хүсэж байгаа бөгөөд Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахын тулд хүчин чармайлт гаргах байр суурь өөрчлөгдөөгүй, Хятад улс энэ талаар үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолж байна гэв.