Өнөөдөр/2024.10.31/-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Линь Жянь хуралдуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Сэтгүүлч: “БНАСАУ өнөөдөр БНСУ-аас зүүнш орших тэнгис рүү тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн. Энэ нь БНАСАУ-ын энэ он гарснаас нааш анх удаа тив алгасагч баллистик пуужин хөөргөж байгаа нь юм. БНСУ, АНУ-ын талаас БНАСАУ-ын энэхүү үйлдлийг буруушааж, хүчтэй хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн. БНАСАУ-ын ОХУ-д цэрэг илгээж байгаа асуудлаар тусгай элч илгээж Украинтай хэлэлцээ хийх болно гэж БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон илэрхийлсэн. Тэгвэл Хятад улс нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
Линь Жянь хэлэхдээ, Хятадын тал холбогдох мэдээллийг анзаарсан. Хөрш орны хувьд Хятад улс Солонгосын хойгийн нөхцөл байдлыг анхааралдаа авсаар ирсэн. Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хамгаалж, улс төрийн арга замаар асуудлыг шийдвэрлэх нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэж үзэж байна, иймд талууд уг чиглэлээр хичээл зүтгэл гаргахыг хүсэж байна гэжээ.