Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад манлайлагч байхаар хичээн зүтгэх хэрэгтэй
2024-10-16 20:06:36
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Фүжянь мужид ажиллах үеэр онцлон тэмдэглэхдээ, Фүжянь Хятадын Коммунист намын 20-р их хурал болон 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлж, тогтвортойгоор урагшлах ажлын ерөнхий өнгө аясыг баримталж, бүтээн байгуулалтын механизм, шилдэг сайн үйлдвэрүүд, чинээлэг ард иргэд, үзэсгэлэнт экологи бүхий шинэ Фүжянь мужийн зорилгод хүрэхийн төлөө хичээн зүтгэж, зорилт төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж, орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэх ажилд улам их ахиц дэвшил гаргаж, хөгжлийн шинэ загварт үйлчлэх, нэгдэх талаар илүү их ололт амжилтыг харуулж, Тайваний хоолойн хоёр эрэгийн нэгдсэн хөгжлийн шинэ замыг эрэлхийлэх явцад илүү их алхмуудыг хийж, өндөр чанартай амьдралыг бий болгох явцад илүү их амжилт гаргаж, өөрчлөлт шинэчлэлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжлийг бүх талаар дэмжиж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад манлайлагч байхаар хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.

10-р сарын 15-наас 16-ны хооронд Ши Жиньпин Фүжянь мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Жөү Зү И болон Фүжянь мужийн дарга Жао Лүн нарын хамт Жанжөү, Шямэнь зэрэг газруудаар дараалан очиж, хөдөө тосгон, хувьсгалын боловсролын бааз, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах байгууллага, чөлөөт худалдааны туршилтын бүс зэрэг газруудаар гүнзгий ажилласан байна.

Ши Жиньпин онцлохдоо, Намын төв хорооны шийдвэр, зохицуулалтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, 4-р улиралын эдийн засгийн ажлыг сайн хийж, бүх жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө чармайх ёстой гэжээ.

Хэ Лифэн болон төв хороо, төрийн байгууллагуудын холбогдох албаны хариуцлагатай нөхдүүд дагалдан явж ажилласан байна.