Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 10-р сарын 18-ны өдөр мэдээлснээр, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэ сарын 17-нд Хойд Солонгосын ардын армийн хоёрдугаар дивизийн командын газрын үйл ажиллагаатай танилцаж, дайны чадавхаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийг шаарджээ.
Хилийн бүсэд байгаа дайны бэлэн байдалд орсон цэрэг байлдагчдаа Ким Жон Ун мэндчилгээ хүргэжээ. Тэрээр өнөөгийн нөхцөл байдлыг ойлгож, дайны бэлэн байдалд байгаа армийн бэлтгэл ажлыг шалган үзсэн байна.
Ким Жон Ун хэлэхдээ, өнөөгийн аюулгүй байдлын орчин манай цэрэг дайчдын дайны чадавхаа үргэлжлүүлэн дээшлүүлэхийг тулгам шаардаж байна, туйлбартай тулалдаан хийх бэлэн байдалд орж, цэргийн бодит арга хэмжээ авч үндэсний аюулгүй байдлаа цаашид тууштай хамгаалахыг шаардаж байна. Дайсны тал цаашид манай орны бүрэн эрхэд халдвал бид ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч нөхцөл байдалд хязгаарлагдахгүйгээр зэвсэг хэрэглэх болно гэжээ.