11-р сарын 6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Майя Сандуд цахилгаан илгээж, түүнийг Бүгд Найрамдах Молдав улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Молдав бол уламжлалт найрсаг түнш юм. Сүүлийн жилүүдэд, хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагаа урагштай ахиц дэвшил гаргаж байна. Миний бие Хятад, Молдавгийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг. Ерөнхийлөгч хатагтай тантай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг тогтвортой, урт хугацаанд удирдан чиглүүлэхэд бэлэн байна.