Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Байгалийн нөөцийн яам, Экологи, байгаль орчны яам, Зам тээврийн яам, Үндэсний эрчим хүчний агентлаг зэрэг зургаан яам хамтран "Нүүрсний цэвэр, өндөр үр ашигтай ашиглалтыг эрчимжүүлэх санал" гаргасан байна.
Уг саналд ногоон зохицонгуй хөгжлийн систем байгуулах, аюулгүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн тогтолцоо, цэвэр, боловсронгуй тээвэрлэлтийн систем, олон талт, үр ашигтай ашиглалтын тогтолцоог байгуулах зэрэг дөрвөн чиглэлээр 15 үндсэн үүрэг, тодорхой арга хэмжээг санал болгож, холбогдох баталгааны арга хэмжээг тодорхойлсон байна. Мөн нүүрсийг малтах, олборлох, хадгалах, тээвэрлэх, ашиглах бүх гинжин хэлхээнд цэвэр, үр ашигтай ашиглахыг эрчимжүүлэхийг уг саналд дурджээ.
2030 он гэхэд нүүрсний ногоон, ухаалаг олборлох хүчин чадлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэглээг аажмаар бууруулан, хадгалалт, тээвэрлэлтийн бүтцийг үргэлжлүүлэн сайжруулж, нүүрсний чанарыг тогтвортой сайжруулах зорилтыг уг саналд тодорхойлсон байна.