Хятад Японы дээд түвшний улс төрийн яриа хэлэлцээ болов
2024-11-05 09:37:36
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 11 дүгээр сарын 4-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны зөвлөлийн албаны дарга Ван И Бээжинд Японы засгийн газрын тусгай зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Такэо Акибатай Хятад, Японы дээд түвшний улс төрийн яриа хэлэлцээний механизмын зөвшилцөл хийв.

Ван И хэлэхдээ, Хятад, Японы харилцаа сайжран хөгжих нэн чухал үе шатанд байна, хоёр тал хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу Хятад, Японы харилцааг сайжруулах, хөгжүүлэх зөв чиглэлийг баримталж, шинэ эриний шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой Хятад Японы харилцааг бүтээн байгуулах ёстой. Японы тал Хятадын талаар бодитой, оновчтой ойлголтыг бий болгож, Тайваний асуудлаар хийсэн улс төрийн амлалтаа журамлаж, Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурийг үр дүнтэй хамгаалж, "бие биедээ заналхийлэх биш, харилцан хамтын ажиллагааны түнш байх" чухал нийтлэг ойлголтыг бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлж, хоёр орны харилцаа тогтвортой, урт хугацаагаар хөгжихийг ахиулах ёстой гэв.

Хоёр тал Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт заасан зарчим, нийтлэг ойлголтыг баримталж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулахад бэлэн байгаагаа дахин нотлов.

Хоёр тал олон салбар дахь өндөр түвшний солилцоо, яриа хэлцэл, солилцоогоо үргэлжлүүлж, гадагшаа илүү олон эерэг дохио өгнө гэж мэдэгдэв.

Хятад, Япон хоёр чухал хөрш орон бол хөгжлийн хувьд нягт холбоотой, эдийн засгийн хувьд харилцан бие биенээ дээд хэмжээнд нөхөж чаддаг улсууд юм. "Харилцаагаа таслах" ёсгүй, таслахгүй, цаашид эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрүүл тогтвортой хөгжихөд хамтаар тус дөхөм үзүүлж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тогтвортой саадгүй байхыг дэмжих болно гэж хоёр тал санал нэгтэй үзэв.

Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах асуудлыг хоёр тал хэлэлцэж, хоёр талын улс төрийн нийтлэг ойлголтын дагуу хэрэгжүүлэх цаашдын ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.