Хятадын Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуу нь байгалийн болон түүхийн гайхалтай үнэт баялагтай, намрын улиралд алтан шаргал тооройн ой нь элсэн цөлөө сахин манаж, хөх тэнгэр, цагаан үүлсийн дор, байгалийн тосон зураг мэт үзэсгэлэнтэй харагдаж, цаанаа нэг л нугарашгүй хатуу хийгээд дийлдэшгүй хүчирхэг байдлыг агуулсан мэт сүр жавхлантай ажээ. Одоо энэ нутаг Хятад улсын сансар судлалын салбартай салшгүй холбоо, өнөдийн хувь тавьлантай болсон юм, учир нь аль эрт буюу 1958 онд Дунфэн сансар судлалын хот энд байгуулагджээ.
Энэхүү өргөн уудам, нууцлаг газар нутаг нь ил нээлттэй, хуурай уур амьсгалтай учир сансрын хөлөг хөөргөх, ажиглалт хийхэд ашигтай байж, сансар огторгуйг судлахад маш тохиромжтой газар болсон байна. 1970 онд Хятад улс анхны хиймэл дагуулаа эндээс хөөргөж, Шэньжөү сансрын хөлгийн олон удаагийн хөөргөлт, газардалт цөм энд болж байсан юм, ингээд цөл говь дахь Дунфэн сансрын хотоос тоо томшгүй олон "анхных" төрсөн юм.