“Хятадын дижитал худалдааны хөгжлийн тайлан" -г нийтэллээ
2024-09-25 20:25:18
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 25-нд “Хятадын дижитал худалдааны хөгжлийн тайлан" -г нийтэллээ. Тайлан нь гурван хэсэг агуулгыг хамарчээ.

Эхний хэсэгт дүрэм, тогтолцоог танилцуулж, Хятадын дижитал худалдааг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомж, дүрэм журмыг дурдав.

Хоёрдугаар хэсэгт хөгжлийн ололт амжилтыг танилцуулжээ. Дижитал худалдааны суурийг сайтар тавихаас авхуулаад дижитал худалдааны хэрэглээг дэмжих, үйлдвэрлэлийг дэмжих, нээлттэй байдлыг ахиулах зэрэг таван талыг хамарсан ололт амжилтыг танилцуулжээ.

Гуравдугаар хэсэгт цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар төсөөлжээ. Дижитал технологи, тоон өгөгдөл, хөгжлийн аюулгүй байдал зэргээс хөгжлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, яс чанар, цар хүрээ, нээлттэй хамтын ажиллагаа, засаглалын чадавх зэрэг талаас төсөөлж төлөвлөжээ.