Энэтхэгийн Гадаад хэргийн яам 14-ний өдөр мэдэгдэл хийж, Канадын 6 дипломат ажилтныг тодорхой хугацааны дотор тус улсаас гарахыг шаардсан бөгөөд өөрийн орны 6 дипломат ажилтнаа Канадаас татах шийдвэр гаргасан байна. Мөн өдөр Канадын ГХЯ Энэтхэгийн зургаан дипломат ажилтныг хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хэмээн тус улсаас хөөхөө зарлав.
Мөн өдөр, Энэтхэгийн ГХЯ хэвлэлийн албан мэдээндээ, Энэтхэгийн Гадаад хэргийн яам 13-ны өдөр Канад улсаас мэдэгдэл хүлээн авсан бөгөөд мэдэгдэлд Канадад суугаа Энэтхэгийн дээд комиссар болон бусад дипломат ажилтан бол 2023 онд болсон Энэтхэгийн Сикх шашны салан тусгаарлагчийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын "Сэжигтэн" гэж хэлсэн байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яам 14-ний өдөр Энэтхэгт суугаа Канадын түр үүрэг гүйцэтгэгчийг дуудан уулзаж, энэ талаар хатуу харилцсан бөгөөд Энэтхэгийн холбогдох дипломат ажилтныг амин хэрэгт оролцсон гэх зэмлэлийг няцааж, үүнийг "Ичгүүртэй хэрэг" гэжээ.