Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг 10-р сарын 13-нд мэдээлснээр, Солонгосын ардын армийн жанжин штабаас Хойд,Өмнөд Солонгосын хилд байрлаж буй цэргүүдэд дайны бэлтгэл байдалд байхыг тушаал болгосон гэж БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч тухайн өдөр мэдэгджээ.
БНАСАУ-ын нийслэл Пхеньянд БНСУ-ын зүгээс өдөөн хатгалга хийж, үндэсний бүрэн эрхт байдалд ноцтой заналхийлж, цэргийн ноцтой хурцадмал байдлыг үүсгэж байна гэж Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, БНАСАУ-ын ардын армийн жанжин штаб 12-нд төсөөлснөөр, Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгосын хилд, тэрчлэн нийслэлийн дээгүүр дроноор халдлага хийх магадлал өндөр байгаа бөгөөд халдлага дахин гарах нөхцөл байдалд дайсны зэвсэг төхөөрөмжийг даруй устгана. Зэвсэгт мөргөлдөөн цаашид өргөжих магадлалыг үгүйсгэхгүй. Гарч болзошгүй тохиолдлыг харгалзан БНАСАУ-ын цэрэг арми бүх талын бэлтгэл ажлаа хийж байна.