2024 оны 10-р сарын 25-28-ны өдрүүдэд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хороо болон Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны захиргаа хамтран зохион байгуулж буй Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны 11 дэх чуулга уулзалт Ниншягийн Инчуань хотод болох гэж байна.
Энэхүү форум нь “Ногоон хөгжлийг дэмжиж, хамтын гэр орноо бүтээн байгуулъяа” уриан дор болох ба нээлтийн ёслол, аж үйлдвэрийн ногоон хөгжил, орчин үеийн хөдөө аж ахуй хийгээд шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ах дүү хотуудын хамтын ажиллагаа хийгээд нийгэм соёлын солилцоо, бүс нутгийн хамтын ажиллагааны семинар зэрэг дөрвөн салбар форумууд болно, уг чуулга уулзалтыг зохион байгуулахаар дамжин Хятад хийгээд Төв Азийн орнуудын найрсаг харилцааг гүнзгийрүүлж, хоёр талын ажил хэрэгч солилцоо болон хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг зорьж байна, үүний зэрэгцээ бас Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны ололт амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Хятад-Төв Азийн залуучуудын хамтран тарьсан найрамдлын ой, Хятад (Ниншя)-Төв Азийн залуучуудын найрамдлын зуслан, Төв Азийн төрөлжсөн өвөрмөц бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны төвийн нээлтийн ёслол, хаалтын ёслол буюу төсөлд гарын үсэг зурах ёслол зэрэг үйл ажиллагаа явагдаж, "Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны 11 дэх чуулга уулзалт (Инчуань)-ын санаачилга"-ыг нийтлэх болно.
Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны чуулга уулзалт бол Хятад улс болон Төв Азийн орнууд хоорондын механизмсэн харилцаа холбоо, хамтын ажиллагааны үндэсний хэмжээний индэр байж, Хятад улсын санаачилсан олон талт хамтын ажиллагааны платформуудын нэг юм, анх 2012 онд зохиогдсоноос хойш нийтдээ арван удаа амжилттай зохион байгуулагдаж байна.