Олон орон Хятадын байр суурийг дэмжив
2024-10-23 10:23:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы 3-р хороо НҮБ-ын төв байранд хүний эрхийн асуудлаарх ерөнхий мэтгэлцээн хийлээ. Уулзалтын үеэр Австрали, Америк зэрэг барууны цөөн хэдэн орон Хятадын хүний эрхийн байдлын талаар үндэслэлгүй буруутгаж байгаатай холбогдуулан Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд Фү Цүн газар дээр нь хатуу няцаасан байна. 100 гаруй улс орон хамтарсан илтгэл, бие даан үг хэлэх зэрэг хэлбэрээр Хятадын шударга байр суурийг дэмжиж, хүний эрхийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцсэн байна. Австрали, Америк зэрэг барууны цөөн хэдэн орон хүний эрхээр шалтаг болгож, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого нь олны сэтгэлийг олоогүй бүтэлгүйтсэн байна.

Пакистан улс нь Хятад зэрэг 80 орны нэрийн өмнөөс хамтарсан илтгэл хийж, Шиньжян, Хонконг, Төвөдийн үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг бөгөөд хүний эрхийн асуудлыг улстөржүүлж, давхар стандарт тогтоохыг эсэргүүцэж, хүний эрхээр шалтаг болгон бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцсэн байна. Дэлхийн 80 улс орон гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэл нь гишүүн орнуудын олонхын хүсэл эрмэлзэл, эрч хүчийг илэрхийлжээ.

Элчин сайд Фү Цүн барууны цөөн хэдэн орны гаргасан худал гүтгэлгийг эрс эсэргүүцэж, бүрэн татгалзаж байгаагаа илэрхийлээд, өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3-р хорооны анхаарал хандуулж буй хүний эрхийн асуудал бол яахын аргагүй Газын бүс байгаа. Австрали, Америк зэрэг цөөн хэдэн орнууд энэхүү эмгэнэлт байдлыг үл тоомсорлож, энх тайван, амар амгалан байгаа Хятадын Шиньжян руу довтолж, гутаан доромжилж байгаа нь дэлхий нийтэд давхар стандартын талаарх ойлголтын доод хязгаарыг дахин шинэтгэж буйг харууллаа. Мөн Австрали, Америк зэрэг цөөн хэдэн орны жинхэнэ зорилго бол хүний эрхээр халхавч болгон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын хөгжлийг хязгаарлах, бие даасан гадаад бодлого баримталдаг хөгжиж буй орнуудад дарамт шахалт үзүүлэх зорилготой юм гэжээ.