Шиньжяны хөвөн үйлдвэрлэл нь Хятад улсын нийт үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг, дэлхийн нийт үйлдвэрлэлийн тавны нэгийг бүрдүүлдэг.
2023 оны байдлаар, Шиньжяны хөвөн тариалалтын талбай 2.46 сая гад хүрч, 5 сая 112 мянган тонн ургац авчээ. Тус нутагт машин механикаар хураах хэмжээ мөн хурдацтай нэмэгдэж, машинаар хураах хэмжээ 90 хувиас давж байна.
Алтан намрын 10-р сард, Шиньжяны Аксуд хөвөн түүх машин нааш цааш сүлжилдэж, цасан цагаан хөвөнг шуурхай түүж, савлаж, ачиж байна.