Мэдээлэл дамжуулах программ хангамжийн салбар мэдэгдэхүйц сэргэн хөгжиж байна
2024-10-10 15:07:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн холбооноос 10-нд нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, өнгөрөгч 9 дүгээр сард Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийн индекс 88.7 хувьтай байж, 8 дугаар сарынхаас 0.1 нэгжээр ялимгүй буурсан байна.

9 дүгээр сарын төрөл бүрийн салбарын индексүүдэд, аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, мэдээлэл дамжуулах програм хангамжийн салбарын индексүүд бүгд сэргэж, мэдээлэл дамжуулах програм хангамжийн салбарын индекс 0.3 нэгжээр өссөн нь хамгийн сайн үзүүлэлт болов.

Төрөл хуваасан индексүүдээс зах зээлийн индекс хамгийн сайн үзүүлэлттэй байгаа нь зах зээлийн эрэлт ерөнхийдөө зохих түвшинд сэргэснийг харуулж байна. Үүнээс аж үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, мэдээлэл дамжуулах програм хангамжийн салбар зэрэг гурван салбарын зах зээлийн индекс өмнөх сарынхаас 0.4, 0.4 болон 0.2 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдийн захиалга, үйлдвэрлэл, борлуулалт ч нэлээд сайн үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн 9 дүгээр сард хөрөнгийн индекс 100.3 хувьтай байсан нь нэлээд боломжийн орон зайд байгаа ажээ. Судалгаанд хамрагдсан 8 салбараас 5 салбарынх нь авлага буурсан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн байдал сайжирч буйг харуулж байна.