Сүүлийн өдрүүдэд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг угтаж олон оронд суугаа Хятадын Элчин сайдын яамдууд хүлээн авалт болон бусад арга хэмжээг зохион байгууллаа.
БНХАУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам саяхан БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт зохиожээ. Германы найрсаг зүтгэлтнүүд Шинэ Хятад улс байгуулагдсаны 75 жилийн ойд баяр хүргэж, Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлэв.
ХБНГУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Томас Багер: Бид Хятад улстай энх тайван, аюулгүй байдлын салбарт хамтдаа үүрэг хариуцлага хүлээж, олон улсын улс төрийн бусад томоохон сорилтуудыг хамтдаа даван туулахад бэлэн байна.
Хятадаас Сирид суугаа Элчин сайдын яам саяхан Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулж, Сирийн албаны хүмүүс болон Хятадаас Сири дэх дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч нарын 300 шахам хүн оролцов.
Сирийн ерөнхийлөгчийн тусгай зөвлөх Шаабан: Хятадын алсын хараа бол энх тайванч ертөнцийг байгуулж, хамтын хөгжлийг эрэлхийлж, аюулгүй байдал, харилцан итгэлцлийг бий болгох явдал, энэ нь дэлхийн тогтолцоонд хувь нэмэр оруулах болно.