Өмнөд Солонгосын нэгдсэн штабын 3-ны өдөр нийтэлсэн мэдээнд дурдсанаар, мөн өдөр Өмнөд Солонгос, Америк, Япон агаарын цэргийн нэгдсэн сургуулилт хийж, Америкийн цэргийн B-1B стратегийн бөмбөгдөгч онгоц сургуулилтад оролцсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ удаагийн сургуулилтад АНУ-ын цэргийн стратегийн бөмбөгдөгч B-1B онгоц Өмнөд Солонгос, Америк, Японы сөнөөгч онгоцнуудын дэмжлэгтэйгээр урьдчилан товлосон газарт хүрч, объектуудад цохилт өгөхөөр төсөөлжээ. АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц энэ онд дөрөв дэх удаагаа Солонгосын хойг руу нисч байгаа нь энэ бөгөөд энэхүү цэргийн сургуулилт нь Өмнөд Солонгос, Америк, Японы энэ онд хийж буй хоёр дахь удаагийн агаарын цэргийн нэгдсэн сургуулилт юм.
Энэ сургуулилт нь 10-р сарын 31-нд Хойд Солонгос тив алгасах шинэ хэлбэрийн баллистик пуужин хөөргөсний хариу арга хэмжээ гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штаб мэдэгдэв.