10-р сарын 29-нд Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жиань ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалах үед сэтгүүлч Гүржийн сонгуультай холбоотой асуулт асуув.
Линь Жиань хэлэхдээ, Хятад улс Гүржид сонгууль амжилттай болсон талаар мэдээлэл авсан. Хятад улс Гүржийн ард түмний сонголтыг тууштай хүндэтгэж, Гүржийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хятад улс Гүржийн талтай хамтран ажиллаж, Хятад-Гүржийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн гэжээ.