Африк тивээс ирсэн аялгуу
2024-10-12 10:53:04
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн олон улсын 27 дахь хөгжмийн наадам 10-р сарын 5-13-ны өдрүүдэд Бээжинд болж байна. 

10-ны орой Өмнөд Африкийн Кейптаун хотын дуурийн театрын найрал дуучид Бээжингийн Тяньтань цэцэрлэгт хүрээлэнгийн Шэнь Юе хөгжмийн тэнхимд "Алс холоос ирсэн найзууд" сэдэвт найрал дууны концерт хийв.Тоглолт нь Зулу, Хоса, Венда зэрэг хэлний ардын дууг багтаасан сонгодог найрал дуу хөгжмийг үзэгчдэд хүргэсэн байна. Тэд хамгийн их урам зориг, хүсэл тэмүүлэлтэй дуу хоолойгоороо Африкийн хөгжмийн сэтгэл татам өвөрмөц байдал болон эртний "эхшиг аялгуу"-аас ялгарах урлагийн агуу эрч хүчийг тайзнаа харуулсан байна.