Хятад улс ядуурлыг бууруулж, дэлхийн шударга ёсыг тогтооход асар их үүрэг гүйцэтгэдэг
2024-11-18 15:40:32
Share
Share this with Close
youtube WeChat

"Их 20"-ийн удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалт Бразилийн Рио-де-Жанейро хотноо 18-19-ний өдрүүдэд болж байна. Уулзалтад оролцож буй удирдагчид "Шударга дэлхий ба тогтвортой гарагийг байгуулъя" сэдвийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, дэлхийн засаглалын төлөвлөгөөг хамтран гаргах юм. Зохион байгуулагч Бразилийн ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтын үеэр "Өлсгөлөн, ядуурлын эсрэг дэлхийн холбоо" байгуулснаа зарлах төлөвтэй байна. 

"Өлсгөлөн, ядуурлын эсрэг дэлхийн холбоо" байгуулах талаар CGTN-ийн орос хэлний редакцын сэтгүүлч Оросын ШУА-ийн Хятад, орчин үеийн Азийн хүрээлэнгийн ахлах судлаач Екатерина Заклязминскаятай ярилцлаа. Тэрээр хэлэхдээ, Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлээр дэлхийд үлгэр жишээ болж байгаа нь ядуурлыг бууруулах туршлагадаа нааштай ач холбогдолтой гэж үзэж байна. Хятад улс дотоодын ядуурлаас ангижруулаад зогсохгүй, олон улсын шударга ёсыг тогтоохыг идэвхтэй дэмжиж, улс орнуудын шударга бус харилцааг түүх болгон үлдээж, дэлхийн шударга ирээдүйг бий болгохыг хичээж байна гэжээ.