Дэлхийн интернетийн бага хурал өнөөдөр 24-нд хэвлэлийн бага хурал хийв. 2024 оны Дэлхийн интернетийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Хятадын Үжэнь хотод зохиогдох талаар сурвалжлагч хэвлэлийн бага хурлаас мэдээлэв.
"Хүн төвтэй, сайн сайхны төлөөх ухаалаг дижитал ирээдүйг хүлээн авах нь - Интернет орчны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар хамтран ажиллъя" уриан дор энэ удаагийн Үжэний дээд хэмжээний уулзалт зохиогдож, дэлхийн хөгжлийн санаачилга, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааны технологийн инноваци ба засаглал зэрэг сэдвүүдэд чиглэсэн 24 дэд форум зохион байгуулах юм.