АНУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд 2.8 хувиар өссөн байна
2024-10-31 09:41:21
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Худалдааны Яамнаас 30-ны өдөр нийтэлсэн эхний тооцоололын тоо баримтаас үзвэл, энэ оны 3-р улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) жил бүр бодитоор 2.8%-иар өссөн байна.

Уг тайланд тэмдэглэхдээ, энэ улиралд АНУ-ын эдийн засгийн ерөнхий хэмжээний 70 орчим хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээний зардал 3.7%-иар өссөн нь хоёрдугаар улирлынхаас 0.9 нэгжээр өссөн байна. Аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын байдлыг илэрхийлдэг орон сууцны бус үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.3%-иар өсч, хоёрдугаар улирлын өсөлтөөс 0.6 нэгжээр буурсан байна гэжээ.

Тоо баримтаас харахад, орон сууцны үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд 2.8 хувиар буурсан бол, гуравдугаар улиралд 5.1 хувиар буурсан байна. Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний цэвэр экспорт эдийн засгийн өсөлтийг 0.56 нэгжээр сааруулж, энэ үзүүлэлт гурван улирал дараалан буурах болсон байна. Үүний зэрэгцээ хувийн бараа материалын хөрөнгө оруулалт ч эдийн засгийг 0.17 нэгжээр бууруулсан байна.