Оросын Батлан хамгаалахын яам 12-ны өдөр мэдээлснээр, өнгөрсөн 24 цагт, Оросын арми Харьков, Донецк, Запорожье, Херсон зэрэг олон чиглэлд Украины армийн сөрөг довтолгоог няцааж, Украины армийн "Ирвэс" нэртэй нэг танк, хуягт машин зэрэг 40 шахам техник хэрэгслийг устгасан байна. Оросын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин Украины армийн харвасан 6-н "Хаймас" пуужин, 71 нисгэгчгүй онгоцыг устгажээ.
Мөн өдөр Украины ЗХЖШ байлдааны тайлан гаргаж, мөн өдрийн үдээс хойш хүртэл, өмнөд фронтын бүсэд нийт 110 удаагийн тулалдаан болж, Украины арми бэхлэлтээ бат сахиж байгаа бөгөөд Оросын армийн довтолгоог няцаасан байна. Үүнд Кулахово, Покровскийн чиглэлд хамгийн ширүүн тулалдаан болжээ. Мөн Харьков, Сумы, Чернигов мужууд Оросын армийн их бууны дайралтад өртсөөр байна.