Али Ларижани: Иран Сирид бүх төрлийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна
2024-11-18 15:26:01
Share
Share this with Close
youtube WeChat

Сирийн ерөнхийлөгчийн ордны мэдээлснээр, орон нутгийн цагаар 14-ний өдөр Сирийн ерөнхийлөгч Башар Асад Дамаскт айлчилж буй Ираны дээд удирдагчийн ахлах зөвлөх Али Ларижанитай уулзсан байна. Палестин болон Ливаны эсрэг явуулж буй Израилийн цэргийн ажиллагааны талаар хоёр тал хэлэлцэв.

Башар Асад хэлэхдээ, палестинчуудын эрх ашгийг Сири дэмжиж, бүх арга барилаар дамжин Палестин болон Ливаны ард түмэнд тусалж, Израиль үй олноор хоморголон устгаж, геноцид үйлдэж буй гэмт хэргийг таслан зогсооход бэлэн байна. Тус бүс нутагт гүйцэтгэж буй Сирийн гол үүргийг Ларижани онцлоод, Сирид бүх талын дэмжлэг үзүүлэхэд Иран хэзээд бэлэн гэжээ.