Америк яагаад илэн далайгүй бусад оронд кибер халдлага хийгээд байгаа?
2024-10-30 18:07:03
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе барууны хэвлэлийнхэн, тагнуулын байгууллагаас “Хятадын тагнуулын аюул заналхийлэл” гэгч хуурмаг мэдээлэл гаргаж, Хятадын хакерууд Америкийн харилцаа холбооны сүлжээнд дайралт хийсэн хэмээн мэдээлж байна. 

“Олон улсын тойм өгүүлэл”-ийн тоймч холбогдох нийтлэлийг судалсны дараа Уолл Стрийт Журнал, Нью Йорк Таймс сонин зэрэг барууны долоо, найман хэвлэлийн хэрэгсэл Хятадын тухай худал хуурмаг мэдээлэл нийтэлснийг анзаарчээ. Эдгээр хэвлэлийнхэн шударга үнэнийг баримталдаг гэдэг ч мэдээлэл нь ямар ч найдвартай бодит иш баримтгүй аж. 

Тэгвэл барууны хэвлэлийнхэн яагаад дандаа “Хятадын тагнуулын аюул заналхийлэл” гэгчийг хөөрөгдөж дэвэргээд байна? Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн хэлэхдээ, Уолл Стрийт Журнал зэрэг хэвлэлийнхэн энэ үед Хятадын тухай мэдээлэл нийтэлж байгаа нь эдгээр хэвлэл Америкийн Хятад улстай өрсөлдөх маш хөнөөлтэй зэвсэг болсныг харуулж байгаа. Улмаар Америкийн улс төр, нийгмийн түвшинд Хятадад үл итгэх уур амьсгалыг бий болгож, Хятадтай өрсөлдөх олон нийтийн нийтлэг ойлголтыг бэхжүүлэхийг зорьж байна. Мөн Америкийн дараагийн засгийн газар Хятадын эсрэг улам хатуу бодлого баримтлахад хүч нэмэхийг оролдож байна гэжээ.

Улс төрийн жүжгүүдийн ард дахь жинхэнэ хакер нь хэн вэ? Дэлхийн хэмжээнд аль орон тагнуулын үйл ажиллагаагаа бэхжүүлж байгаа талаар хүмүүс тодорхой мэдэж байгаа. Урт хугацааны турш Америкийн тагнуулын байгууллага дэлхийн өнцөг булан бүрд тагнуулын өргөн сүлжээ татаж, бусад орны нууцыг хулгайлах, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох, улмаар төр засгийн эргэлт гарахад оролцсоор ирсэн нь нууц биш юм.

Тэр дундаа Америк кибер халдлагын гол чиглэлээ Хятад улсад тавьснаас Хятад улс хохирогч болсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд, Хятадын Баруун Хойдын Аж Үйлдвэрийн Их Сургууль, Ү Хань хотын газар хөдлөлтийн хяналт хэмжилтийн төв зэрэг Хятадын олон байгууллага хилийн чанад дахь хакерын бүлэглэлийн халдлагад өртсөөр байгаа юм. Түүнчлэн эдгээр халдлага нь бүгд Америкийн тагнуулын байгуулалтай холбоотой гэдгийг Хятадын тал мөрдөн байцаалтаар нотолсон юм. Тагнуулын үйл ажиллагаагаа саадгүй явуулах үүднээс Америкийн тагнуулын төв газар 2021 онд “Хятадтай холбоотой ажил хариуцсан төв” гэгчийг байгуулсан байна. Уг төвийн дарга Бернс олон нийтэд илээр “Хятадын эсрэг тагнуулын үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, хөгжлийг нь хориглохыг зорьж байна” гэж хэлж байсан. Тус байгууллага саяхан л гэхэд цахим хуудсандаа “цахимаар буулт хийх заавар” гэгчийг гаргаж, Хятад хүмүүсийг Америкийн тагнуулын байгууллага руугаа татаж, Хятадын үндэсний ашиг сонирхолд ноцтой заналхийлсэн байна. 

Америкийн тал Хятадын эсрэг ямар худал мэдээлэл татаасан ч бусдад хэргээ нөмрөөж, бусдыг хохироох гэсэн үйлдлээ нуун далдалж чадахгүй. Эсрэгээрээ кибер халдлага хийгч том гүрэн гэх дүр төрхөө харуулж, улс орныхоо итгэл хүндийг унагаах болно. Хятад улс хилийн чанад дахь хүчний кибер халдлагад хүчтэй цохилт өгч, үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.