10-р сарын 27-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Кирибати улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Танеэши Маамаод баяр хүргэж цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад, Кирибати бол сайн найз, сайн түнш, сайн ахан дүүс юм. 2019 оны 9-р сард дипломат харилцаагаа сэргээснээс хойш хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, бодит хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, хүмүүнлэг соёл болон орон нутгийн харилцаа ойртон, гол чухал ашиг сонирхол болон чухал асуудлууд дээр бие биеэ үргэлж ойлгон дэмжсээр ирлээ. Би Хятад-Кирибатигийн харилцааны хөгжлийг өндөр ач холбогдолтой гэж үздэг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтран хоёр улсын харилцааг тогтвортой хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү их ашиг тус хүртээхийг хүсэж байна гэжээ.