11-р сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн шинээр сонгогдож, томилогдсон зургаа дахь засаг дарга Цэнь Хохуйтай уулзав. Энэ нь Макаогийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд Төв засгийн газраас тууштай дэмжлэг үзүүлж, онцгой анхаарал тавьж буйг бүрэн харуулж байна гэж Макаогийн нийгмийн олон салбарынхан илэрхийллээ. Ши Жиньпин даргын чухал илтгэлээр удирдамж болгон, шинэ засаг дарга болон засгийн газрын бодлогод бүрэн дэмжлэг үзүүлж, Макаогийн "нэг улс, хоёр систем"-ийн үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулна гэжээ.
Макаогийн хууль тогтоох зөвлөлийн дарга Гао Кайшянь хэлэхдээ, Ши Жиньпин даргын чухал илтгэл нь Төв засгийн газар Макаогийн нийгмийн хөгжилд чухал ач холбогдол өгч байгааг харуулж байна. Зургаа дахь засаг дарга болон шинэ засгийн газар улс орны итгэлийг биелүүлж, ирэх таван жилд илүү сайн Макаог цогцлоон байгуулна гэдэгт найдаж байна.
Макаогийн Сити их сургуулийн дэд захирал Е Гүйпин хэлэхдээ, Ши Жиньпин даргын чухал илтгэл нь улс орноос Макаог үргэлжлэн халамжилж байгааг бүрэн харуулж, Макаогийн нийгмийн бүхий л салбарт урам зориг өгсөн юм.