Орон нутгийн цагаар 8-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ransomware-ын асуудлаар олон нийтийн хурал хийж, олон улсын кибер гэмт хэргийн бүлэглэлүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудад халдан дээрэмдэж байгаад анхаарал хандуулжээ. Бүх улс орон мэдээлэл солилцох болон техник, хууль сахиулах, шүүхийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа дорвитой хариу арга хэмжээ авах ёстой гэж Хятадын төлөөлөгч цохон тэмдэглэв.
Хятадын тал мэдэгдэхдээ, кибер халдлага, кибер гэмт хэрэг болон кибер терроризм нь дэлхий нийтийн өмнө улам бүр төвөг учруулж байна, Ransomware бол түүний дотрох хамгийн товойм асуудлуудын нэг юм. Аюулгүйн зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэхийг холбогдох гишүүд яаравчлан шахаж байгааг Хятад улс хүлээн зөвшөөрөхгүй, бүх талууд илүү тохиромжтой бусад платформ дээр илүү мэргэжлийн, прагматик, гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсэж байна гэжээ.
БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан: Ransomware бол зөвхөн кибер аюулгүй байдлын олон сорилтуудын нэг юм. Фишинг, үүлэн системийн халдлага, хувийн мэдээлэл хулгайлах, түгээсэн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах халдлага болон бусад төрлийн кибер халдлага мөн хурдацтай нэмэгдэж байна, цахим гэмт хэрэгийн арга барилууд улам бүр төрөлжиж, системтэй болж байна. Хятад улс сүлжээний аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлж, кибер орон зайд урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахыг дэмжиж байна гэжээ.