"Цэцэгт уулс, Цэнгэг ус"-раа алдаршсан Алтай бүс нь Шиньжяны хойд хэсэгт оршиж, ихэвчлэн уул нурууд, гол мөрөн зэрэг байгалийн өвөрмөц тогтцоос бүрджээ. Энэ нутгийн хүн ард нь байгалиас заяасан эх баялагтаа түшин, жилийн дөрвөн улиралд зохицуулан адуу малаа хариулж, энх тунх, элбэг дэлбэг аж төрөн амьдарсаар байна.
Алтай бүсэд цасны улирал бараг 200 гаруй хоног, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Алтайд цанаар гулгах түүх 12 мянга гаруй жилийн тэртээгээс үүсэлтэй тулд энэ нутагт цас мөсний спорт ихээхэн хөгжжээ.
Өнгө будаг бүрдсэн байгалийн үзэмжит газрууд ихтэй байдгаар энд хол ойрын жуулчид маш олонтой. Ялангуяа зуны улиралд дэлхийн олон газрын жуулчид энд хүрэлцэн ирж, өвөрмөц онцлогтой нутгийн сайхныг мэдэрдэг билээ.