Дэлхийн оюуны өмчийн эрхийн хурал нээгдэв
2024-10-20 15:29:38
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Олон улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн Дэлхийн оюуны өмчийн эрхийн хурал 19-ний өдөр Ханжөү хотноо нээлтээ хийв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин нээлтийн ёслол дээр Ши Жиньпин даргын илгээсэн мэндчилгээг уншсан бөгөөд илтгэл тавив.

Жан Гүөчин хэлэхдээ, Ши Жиньпин дарга энэ удаагийн хуралд тусгай мэндчилгээ илгээсэн нь Хятад улс оюуны өмчийн эрхийн ажлыг дээд хэмжээнд чухалчлан үздэгийг бүрэн харуулсан юм. Сүүлийн жилүүдэд Хятадын оюуны өмчийн эрхийн үйлс түүхт амжилтад хүрсэн. Шинэ эриний замналд Хятад улс оюуны өмчийн эрхийн хууль эрхзүйн тогтолцоо, удирдлага бодлого болон журмын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулж, чансаатай хөгжилд илүү сайн үйлчилгээ үзүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах болно гэжээ. 

Жан Гүөчин хэлэхдээ, Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарт улс орнуудтай ажил хэрэгч харилцан ашигтай хамтран ажиллаж, оюуны өмчийн эрхийн дэлхийн засаглалын талаар зөвшилцөн, хамтарч, хуваалцсан төлөв байдлыг бий болгоход бэлэн байна гэжээ. 

Нээлтийн ёслолд олон улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн дарга үг хэлж, Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын ерөнхий захирал цахимаар илтгэл тавив.