"Алтан түнш"-ийн дараагийн 50 жил
2024-11-21 23:30:10
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 20-ны өдөр Бразилд хийсэн төрийн айлчлалд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байна. Дэлхийн бөмбөрцгийн зүүн, баруун хагасын хөгжиж буй хоёр том орон Хятад, Бразил нь энэ онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах чухал боломжийг нээж байгаа юм.

Хоёр орны төрийн тэргүүн 20-ны өдрийн хэлэлцээнд хоёр орны харилцааг илүү шударга ертөнц, тогтвортой гарагийг байгуулахын төлөөх Хятад Бразилын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах түвшинд хүргэхээр шийдсэн бөгөөд "Бүс ба Зам"-ын санаачилгыг Бразилын хөгжлийн стратегитай уялдуулахаар боллоо.
Хоёр орон ирээдүйн хөгжлийн талаар ижил хүлээлттэй байгаа бөгөөд  хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаны төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгааг эдгээр үйл явдал харууллаа. Хоёр орны харилцаа нь дэлхий нийттэй холбоотой бөгөөд стратегийн алс холын ач холбогдолтой юм.

Шинэ сорилт, өөрчлөлтүүдэд тулгарч буй одоогийн нөхцөл байдалд   "Дэлхийн өмнөд" хамтаар сэргэн мандаж байна. Хятад, Бразил нь хоёр чухал хүчин болсны хувьд эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ард түмний аж амьдралыг сайжруулахыг чухал зорилт гэж үздэг.

Хятад Бразилын харилцааны цаашдын хөгжлийн талаар Ши Жиньпин дарга "Хувь заяа", "Хөгжил", "Үүрэг хариуцлага", "Жаргал зовлон" – гоо хамтатгах санаачилга дэвшүүлсэн юм.  

Хөгжил бол бүх асуудлыг шийдвэрлэх гол түлхүүр бөгөөд хөгжиж буй орнуудын нийтлэг хүсэлт юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Бразил хоёр орон хөгжлийн стратегиа уялдуулан, орон нутгийн эдийн засаг, нийгэмд асар их ашиг тус, хөрөнгө оруулалтын боломжуудыг олгож байгаа юм. Бразилд хийсэн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Бразилын ажил хэрэгч хамтын ажиллагааг хэрхэн ахиулах талаар гүнзгий санал солилцов. Тухайлбал, Хятад улс эдийн засаг худалдаа, дэд бүтэц, санхүү, шинжлэх ухаан технологи, байгаль орчныг хамгаалах зэрэг гол салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, сансар судлал, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологи, цэвэр эрчим хүч  зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг санал болгожээ.

Энэ удаагийн айлчлалын чухал үр дүнгээс онцлон дурдахад хоёр тал "Бүс ба зам" санаачилгыг "Бразилын шинэ аж үйлдвэрийн төлөвлөгөө", "Экологийн өөрчлөлтийн төлөвлөгөө", "Өмнөд Америкийн интеграцийн хөтөлбөрийн төлөвлөгөө"-тэй холбох хамтын ажиллагааны төлөвлөлтөд гарын үсэг зурсан юм.

Хятад Бразилын харилцаа нь дэлхийн засаглалыг сайжруулахад нааштай үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад тус дөхөм үзүүлэх тухай "зургаан зүйлт нийтлэг ойлголт" -ыг хамтран гаргасан, Палестин, Израильд хандан галаа зогсоож, дайныг аль болох хурдан эцэслүүлэхийг хамт уриалсан зэрэг үйл явдлаас харахад дэлхийн энх тайван хөгжлийн төлөө идэвхтэй дуу хоолойгоо уламжилсаар байна.  
Хятад Бразил цаашид хувь заяагаа нэгтгэн, харилцан туслалцаж, сайн сайхан ертөнцийг цогцлохын төлөө хамтран зүтгэх болно.