Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага орон нутгийн цагаар 20-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, Газын зурвасын өмнөд нутгийн хүүхдүүдэд хоёр дахь ээлжийн полиомиелитийн эсрэг вакцинжуулалтыг тухайн нутгийн цагаар 19-ний өдөр эхэлсэн бөгөөд мөн өдөр 140 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдсан байна.
Энэ сарын 19-ний өдөр Газын зурвасын өмнөд хэсэгт 10 хүртэлх насны 145,202 хүүхэд хоёр дахь ээлжийн полиомиелитийн эсрэг вакцинд хамрагдсан бол, 2-10 насны 119,055 хүүхэд А аминдэмийн нэмэлт тэжээл авсан гэж ДЭМБ мэдэгджээ. Газын зурвасын өмнөд хэсэгт хүмүүнлэгийн гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлэн ахиулж, орон нутгийн полиомиелитийн эсрэг вакцинжуулалтыг саадгүй хэрэгжүүлэхийг ДЭМБ талуудад хандан уриалжээ.
НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан газраас өмнө нь мэдэгдэж байсны дагуу, энэ удаагийн Газын зурвасын өмнөд хэсэгт полиомиелитийн эсрэг хоёр дахь шатны вакцинжуулалт нь 293,000 гаруй хүүхдэд хоёр дахь тун вакциныг хийлгэх зорилготой юм. Газын зурвасын өмнөд хэсэгт вакцинжуулалтын ажил эхлэхээс өмнө Газын зурвасын төв хэсэгт хоёр дахь ээлжийн вакцинжуулалт дуусаж, тус төв хэсгийн нийт 181 мянга гаруй хүүхэд энэ удаагийн вакцинжуулалтад хамрагдаад байна.