Саяхан Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Хятадын зүүн өмнөд нутгийн Фүжянь мужид очиж ажиллалаа.
1985 оноос 2002 оны аравдугаар сар хүртэл тэрээр Фүжяньд 17 жил гаруй ажиллажээ.
2021 оны 3-р сард Ши Жиньпин Фүжянь мужид ажил байдалтай танилцахдаа: "Би энэ нутгийн уул ус, гол мөрөн, ургамал мод бүрд гүн зузаан хайр сэтгэлгээтэй" гэжээ. Ши Жиньпин гурван жилийн хугацаанд хоёр дахь удаагаа энэ нутагт очиж байгаагаараа тус муж нь юугаараа онцлог вэ?
Фүжянь муж нь далайн олон баялагтай, тэнгис, хуурай, агаарын тээврийн хөгжсөн дэд бүтэцтэй төдийгүй Хятадын хувийн хэвшлийн эдийн засгийн томоохон муж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Хятадад дөрөвдүгээрт ордог.
Үүнээс гадна, Хятадын экологийн соёл иргэншлийн анхны туршиц бүс, ойн бүрхэвчийн хэмжээ 65 хувиас дээш байдгаараа Хятадын "хамгийн ногоон" муж гэгддэг.
10-р сарын 15-нд Ши Жиньпин эхлээд Фүжянь мужийн Жанжөү хотын Дүншань сяньд хүрч, Аожяо тосгонтой танилцлаа.
2001 онд Ши Жиньпин Фүжянь мужид ажиллаж байхдаа энд ирж байсан бол 23 жилийн дараа энэ тосгоны их өөрчлөлтийг хараад маш их сэтгэл хөдөлж байлаа. Тэрээр тосгоныхонд хэлэхдээ, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийн тулд давуу талаа бүрэн ашиглаж, "Тэнгис далай"-ын эргэн тойронд сайн ажиллах шаардлагатай байна гэжээ.
Түүний дараа нь Ши Жиньпин Шямэньд очиж, Хятадын Фүжяний чөлөөт худалдааны туршилтын бүсийн Шямэний хэсэгтэй танилцлаа.
Шямэнь бүс нь 2015 оны 4-р сард байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл инновацийн 606 шинэлэг арга хэмжээг эхлүүлсний 142 нь Хятаддаа анхных юм.
Ши Жиньпин урьд нь Шямэнь хотод ажиллаж байхдаа, тус хотод олон төрлийн өөрчлөлт шинэчлэлийг удирдаж байсан. Тэрээр энэ удаа Шямэньтай танилцах явцдаа, Фүжянь, Шямэнь хоёр нутгийн нөхцөл байдлын хөгжилд зохицож, нээлттэй байдлыг тууштай ахиулж, олон улсын өндөр стандартад нийцүүлэн илүү олон зохион байгуулалт, бодлогын үр дүнд хүрэхийг хүссэн байна.