Өнөөдөр буюу авардугаар сарын 15-нд Хятадын өмнөд нутгийн Гуанжөү хотод 136 дахь удаагийн Хятадын импорт экспортын үзэсгэлэн нээгдэж, тухайн газар дээр нь 30 мянга гаруй компани оролцож, 1 сая 150 мянган шинэ бүтээгдэхүүн дэлгэгдсэн нь өмнөх үзэслэнгээс илт нэмэгдсэн байна.
136 дахь удаагийн Гуанжөүгийн үзэсгэлэн худалдаа нь олон улсын худалдааны дижитал, ногоон хөгжлийн чиг хандлагад идэвхтэй нэгдэж, үзэсгэлэнгийн зохион байгуулалтын чанарыг сайжруулан, олон тооны шинэ аж ахуйн нэгж, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, бизнесийн шинэ хэлбэрийг бий болгож байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд 4600 орчим шинэ оролцогч оролцож байгаа бөгөөд 8000 гаруй компани үндэсний өндөр технологи, мэргэшсэн, шинэ "бяцхан аварга" зэрэг цол хэргэмтэй байж, өмнөх үзэслэнгээс 40 гаруй хувиар өссөн байна.
136 дахь удаагийн Гуанжөүгийн үзэсгэлэн худалдаа үзэсгэлэнгийн гурван шатанд импортын үзэсгэлэнг үргэлжлүүлэн зохион байгуулж, 49 улс орон, бүс нутгийн 730 аж ахуйн нэгж оролцож байна.