"Шэньжөү 18" хөлгийн нисгэгч арваннэгдүгээр сарын 4-нд эргэн ирнэ
2024-11-02 12:54:08
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч 1-ний өдөр Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 1-ний өдөр "Шэньжөү 18", "Шэньжөү 19" сансрын нисэгчдийн хоорондох хүлээлгэн өгөх ёслол болж, Хятадын сансрын станцын түлхүүрийг шилжүүлэн гардуулжээ.

Одоогийн байдлаар "Шэньжөү 18" сансрын нисэгчийн баг төлөвлөсөн бүх ажлаа гүйцэтгээд, 11-р сарын 4-нд "Шэньжөү 18" сансрын хөлгөөр Дунфэнгийн хөөргөлтийн талбайд буцаж ирнэ.

Одоогоор сансрын нисэгчдийг эх орондоо хүлээж авахаар газардах талбай болон янз бүрийн оролцогчдын системүүд бэлтгэл ажлаа сайтар хангаж байна.