Энэ оны 10-р сарын 11 (Билгийн тооллын дагуу 9-р сарын 9) бол хос есний буюу ахмадын баяр юм, Хятадын ард түмэн энэ өдөр өндөрт авирдаг заншилтай байдаг учраас мөн "Авиралтын баяр" гэж ч нэрлэдэг. Энэ баяр өнөөдрийг хүртэл уламжлагдаж ирэх явцдаа ахмад настнуудыг хүндэтгэх гэх мэт утга агуулга нэмэгдсэн байна. Ахмад настнууддаа талархан хүндэтгэх болон өндөрт авирч намрын үзэмж сонирхох нь өнөөдрийн ахмадын баярын хоёр том сэдэв болж байна. Одоо бид виртуал хөтлөгч Лияагийн мөрөөр дагаж, ахмадын баярын халуун дулаан уур амьсгалыг хамтдаа мэдэрцгээе.