Нүүрсний нөөц харьцангуй хангалттай байна
2024-10-20 15:24:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын хойд нутгийн зарим газарт халаалт эхлэв. Хятадын нүүрсний аж үйлдвэрийн холбооноос саяхан энэ оны эхний гурван улирлын нүүрсний үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг танилцуулжээ.

Хятадын нүүрсний аж үйлдвэрийн холбооноос мэдэгдсэнээр, 9 дүгээр сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн түүхий нүүрсний үйлдвэрлэл 410 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар өсч, өсөлтийн хурд 8 дугаар сарынхаас 1.6 нэгж илүү болжээ. Эхний гурван улиралд, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн түүхий нүүрс үйлдвэрлэсэн хэмжээ 3.48 тэрбум тонн болж, өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өссөн байна. 390 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өссөн дүн юм.

Эдүгээ нүүрсний нөөцийн нийлүүлэлт харьцангуй хангалттай байна. Нүүрсний хэрэглээний эрэлтийн хувьд энэ оны 4 дүгээр сараас эхлэн, жилийн орлого нь 20 сая юаниас дээших дулааны цахилгаан станцуудын цахилгаан гаргасан хэмжээний өсөлт сар сараар буурч, 5, 6, 7 дугаар сард сөрөг өсөлттэй болсон байна.